• Support
  • FAQ
  • Contact Us
Sunday, May 24, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр шүүхэд дуудагджээ

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр шүүхэд дуудагджээ

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарыг “Cool love” дууг 13 жил зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг хүртсэн гэж шүүхэд гомдол гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тойм мэдээлэл гаргажээ.

Тус мэдээлэлд “Э.С нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандан “2012 онд Б.Амархүүгийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж тус бүтээлийг дуучин Б.Амархүүд өгсөн. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, ашиг хүртэж, сануулга анхааруулгыг үл тоож миний зохиогчийн эрхийг зөрчсөн, тус үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох, өөрт учирсан эдийн засгийн хохиролд 35 сая төгрөг гаргуулах, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх өргөдөл гаргасны дагуу 2025 оны аравдугаар сард зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж мөн оны арваннэгдүгээр сард шийтгэлийн хуудсаар зохиогчийн эрхийн зөрчилд 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Б.Амархүү нь тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.

Б.Амархүү өөрийн эхнэр О.Ариунзулын хамт “Сool love” гэх дууг 2012 онд дуулсан, 13 жилийн хугацаа өнгөрсөн энэ хугацаанд гомдол гаргаагүй, төлбөр төлөн дууныг үгийг захиалгаар бичүүлсэн зохиогчийн зөвшөөрлийг авсан, дууны аяыг Б.Амархүү миний бие зохион Э.С-тэй хамтарсан уран бүтээлийг гаргасан, зөрчлийг бүрэн тогтоож, ажиллагаа хийгээгүй, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргасан.

Анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн, түүнээс үүдэн дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэзээнээс тооцсон болох нь тодорхойгүй мөн зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүссэн хохирлын төлбөр, орлогын хувь, ёс суртахууны хохирол гэж нэхэмжилсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гомдол гаргагч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, шийтгэлийн хуудсанд заагаагүй, эдгээрээс дүгнэхэд хариуцагч зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэх агуулгатай дүгнэлтийг хийж дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тус шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг хийж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэжээ.

Мэдээллийн эх сурвалж: Eguur.mn

Related Posts

Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ
Онцлох мэдээ

Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжигч Mxrningstar хамтлаг Чингэлтэй дүүргийн 22-р хорооны Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэж, хүүхдүүдэд хөгжим тоглож сурах...

by admin
May 8, 2026
“Gen Z” үеийнхний сонсох дуртай дуучин Л.Болдбаатар энэ зун “Цэнгэлдэх хүрээлэн”-д тоглолтоо хийхээр болжээ
Мэдээ

“Gen Z” үеийнхний сонсох дуртай дуучин Л.Болдбаатар энэ зун “Цэнгэлдэх хүрээлэн”-д тоглолтоо хийхээр болжээ

"Хилийн заставын хар нүдэн бүсгүй" дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан Л.Болдбаатар "Хилийн заставт хар нүдэн...

by admin
April 2, 2026

Discussion about this post

Recent News

“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

May 23, 2026
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

May 23, 2026
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол 5-р сарын 25-нд эхэлнэ

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол 5-р сарын 25-нд эхэлнэ

May 22, 2026
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

May 22, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.