• Support
  • FAQ
  • Contact Us
Wednesday, May 20, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдах талаар цаг уурын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Уг үзэгдэл нь 17-18-нд шилжих шөнө баруун аймгуудаас эхлээд 19-нд зүүн аймгийн зүүн нутагт дуусах юм байна. Энэ үзэгдлийн үеэр агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар сэрүүсэж огцом хүйтрэлийн үзэгдэл давхар ажиглагдах аж.

  • Дөрөвдүгээр сарын дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл,
  • Дөрөвдүгээр сарын 18-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан,Төв аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл,
  • Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы  гамшигт үзэгдэл,
  • Дөрөвдүгээр сарын 18-19-нд  шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл, Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутгаар цасан болон шороон шуурганы аюултай үзэгдэл,
  • Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.

Халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн өглөө нь дулаахан, тогтуун байсан ч огцом салхилж, хүйтэрдэг тул нимгэн хувцастай, бэлтгэлгүй хол замд гарснаас болж осгож хайрагдах, төөрөх эрсдэлээс сэрэмжлүүлэв.

Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил эрчимтэй явагдаж байгаа тул малчид, иргэд та бүхэн цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг анхаарч мөрдөнө үү гэв.

Үүнд:

  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Малаа ойрын бэлчээрт, нөмөртэй газарт бэлчээх
  • Төл малыг осгохоос хамгаалах, ямаа самналтыг хойшлуулах
  • Төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төллүүлэх
  • Төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос сэргийлэх
  • Бэлчээр, өвс тэжээл багатай бүс нутагт малд нэмэгдэл тэжээл урьдчилж өгөх
  • Отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй байх
  • Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдэлийг онцгойлон  анхаарах

Иргэд, малчид та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхийг зөвлөв.

Мэдээлийн эх сурвалж: ikon.mn

Related Posts

Өнөөдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Бусад

Өнөөдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Хэрцгий охин одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран ургах,...

by admin
May 18, 2026
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
Бусад

Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 2, Гөрөөсөн толгой одтой, хар луу өдөр. Өдрийн наран ургах,...

by admin
May 17, 2026

Discussion about this post

Recent News

Д.Батлут: Алслагдсан бүсэд эрэлттэй эмч, багшаар ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох эрхзүйн орчныг бүрдүүлнэ

Д.Батлут: Алслагдсан бүсэд эрэлттэй эмч, багшаар ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох эрхзүйн орчныг бүрдүүлнэ

May 19, 2026
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

May 19, 2026
Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

May 19, 2026
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

May 19, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.