• Support
  • FAQ
  • Contact Us
Friday, April 17, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал…

Л.Оюун-Эрдэнэ: Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2025.05.17/ Туулын хурдны зам төслийн зорчих хэсэгт ажиллав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр, Говийн бүсэд ажиллаж байхад ийм асуудал болсон. Ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон, сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй.

Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Манай хүү “Сүй тавих гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй” гэсэн зүйл надад яриагүй. Бөгж авснаа надад хэлсэн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал.

Миний ХОМ-д хоёр компани бий. Нэг нь “Херо интертайнмент”-ын 50 хувь, нөгөөх нь “Хүлэг контент” гэж компани. Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийгээд л явж байгаа залуу. Яваандаа өөрөө мэдээллүүдээ өгөх байх. Би хүүгийнхээ хувь хүнийх нь орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Энэ бол олон нийтийн тавьж байгаа зөв зүйтэй шаардлага.

Засгийн газраас авлигын эсрэг тэмцэж байна. Авлига авсан нь нотлогдвол 12 жил хорих ялтай болсон. Дээр нь Засгийн газраас 11-р сард улс төрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал одоо яригдаж буй бүх хардлага сэрдлэг бүрэн шийдэгдэнэ.

Нэгэнт ийм асуудал гарсан учир миний хувьд хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Үүнийг олон нийтэд тайлагнахыг хуулийн байгуулагуудаас хүснэ. Хэрэв орлого нотолж чадахгүй бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Нөгөө талаас  Тавантолгой, Баялгийн сан зэрэг том асуудлууд том эрх ашгийг хөнддөг. Хувь хүний хувьд би олон хүнийг гомдоосон, олон эрх ашгийг хөндсөнөө ойлгосон. Тиймээс би асуудалд туйлын болгоомжтой хандахаас өөр аргагүй.

Намайг “данх, жижүүр” гэж янз бүрээр л хэлдэг. Одоо гэр бүл рүү орж байгаа юм байна. Манай хүүхэд болон гэр бүлийнхэн ч ойлголт авсан байх.

Сая 20 жил улстөржсөн манай улсын хувьд 1-рт эрэмбэлэгдэх Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт маш чухал үйл явдал боллоо. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрөх шиг боллоо. Дуулиан дээр илүү төвлөрөх шиг боллоо. Энэ бол биднийг хирсүү байхыг сануулж байна.

Эцэст нь хэлэхэд, Эргэлзээ төрүүлсэнд ард түмнээсээ би уучлал гуйж байна. Хоёрдугаарт, Надад нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ илэрвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Харин Баялгийн сангийн хууль, улс төрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэхэд саад болж, энэ асуудлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн ялаанууд байгаа. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар миний итгэл үнэмшил, үзэл санааг бөхөөж бөхөөж чадахгүй, битгий горьд. Зорьсон асуудлынхаа төлөө миний хувьд хатуугийн хатуу тэмцэнэ гэдгээ хэлье гэв.

Эх сурвалж: gogo.mn

Related Posts

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны...

by admin
April 17, 2026
С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу
Улс төр

С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2026.04.15) хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн...

by admin
April 16, 2026

Discussion about this post

Recent News

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

April 17, 2026
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

April 17, 2026
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

April 17, 2026
Маргаашаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болно

Маргаашаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болно

April 17, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.