• Support
  • FAQ
  • Contact Us
Monday, October 12, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас Монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ

Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас Монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ

Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад орогнож байхад нь баривчилжээ.

Тодруулбал, Б.Бямбадоржийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Тайланд улсад орогнож байхад нь Монголын интерполынхон баривчилсан байдаг. Харин Б.Баттулга гэгчийг мөн Тайланд улсад орогнож, тус улсаас Монгол руу хар тамхины төрлийн бодис илгээх гэж байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлэн, баривчилжээ.

Б.Баттулга гэгч нь Монгол Улсын нэр бүхий хоёр иргэний хамтаар “болор метамфетамин” гэх хар тамхины төрлийн бодисыг электрон бараа буюу конденсатор дотор нууж, Монгол руу илгээх гэж байхад буюу энэ оны нэгдүгээр сарын 09-ний /2026.01.09/ өдөр хуулийн байгууллагынхан илрүүлж, улмаар дээрх нэр бүхий хүмүүсийн байршлыг тогтоож баривчилсан байна.

Тэрээр бусдын паспортыг ашиглан илгээмж илгээж, баривчлагдахаас зайлсхийж байнга байршлаа сольж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.

Эл хэргийг нэхэн сануулбал, Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25 /2021.05.25/-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая/ ам.долларын гүйлгээ хийж, залилсан байдаг.

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбадорж нь удаа дараа оргон зайлж байсан бөгөөд хамгийн сүүлд оргон зайлсан байхад нь Ховд аймгаас баривчилж, цагдан хорьж байгаад сулласан байдаг. Гэсэн ч Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь болохын өмнөхөн дахин оргон зайлж байлаа. Тэгвэл Б.Баттулга нь гадны улсаас хар тамхи цахилгаан бараанд нуун илгээмжээр явуулах гэж байгаад баригдсан нь энэ юм.

Мэдээллийн эх сурвалж: dorgio.mn

Related Posts

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө
Мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг ахаллаа. Хуралдаанаар шатахууны татан...

by admin
October 5, 2026
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо
Мэдээ

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмарын 2026 оны 1 сарын 14-ний өдөр батлагдсан тушаалаар ХУД-ийн 20-р хорооны...

by admin
August 26, 2026

Discussion about this post

Recent News

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

October 5, 2026
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

September 24, 2026
Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

September 3, 2026
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

August 26, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.