• Support
  • FAQ
  • Contact Us
Sunday, August 23, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан үг хэлэв.


Тэрээр Монгол Улсын нийт хүн амын 28.6 хувийг 15–34 насны залуучууд эзэлж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, газрын доройтол зэрэг сорилтыг шийдвэрлэхэд залуучуудын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, технологийн ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.


COP17 болон Олон улсын бэлчээр, малчдын жилийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучууд, малчид, судлаачид, шинийг санаачлагчдыг холбосон хэд хэдэн арга хэмжээг түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, “Залуу малчдын хөтөлбөр”-ийн хүрээнд говийн бүсийн залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйгаа тогтвортой эрхлэхэд шаардлагатай мэдлэг, шинэ технологи, арга хэрэгслүүдтэй танилцаж, өөрсдийн туршлага болон орон нутагт тулгамдаж буй асуудлаа хуваалцлаа.

Мөн Монгол, Япон, Энэтхэгийн залуучуудыг хамруулсан инновацын хөтөлбөрөөр байгаль орчин, хөдөө аж ахуй, орон нутгийн асуудалд технологид суурилсан шийдэл боловсруулж, туршилтын загварууд бий болгосон юм.


Үүний зэрэгцээ COP17-ыг угтан хэрэгжүүлсэн “Silk Road Caravan” олон улсын санаачилга долоон улсыг дамжин Монгол Улсад төгсгөлөө хийлээ. Төслийн хүрээнд олон орны малчид, залуучууд, судлаачид, уран бүтээлчид Монголын говь, хангай, тал хээрийн нутгаар аялж, газар, бэлчээр, ус, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгтэй газар дээр нь танилцан, туршлага, санал, шийдлээ хуваалцсан юм.

Эдгээр үйл ажиллагааны хүрээнд бий болсон мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, технологийн компани, хөгжлийн түншүүдтэй хамтран “Бэлчээрийн тогтвортой байдалд залуучуудын оролцоог дэмжих санаачилга” (Youth Rangelands & Resilience Initiative – YRRI)-ыг эхлүүлж байна.


YRRI нь залуу малчид, хөдөө орон нутгийн залуучууд, судлаачид, оюутнууд, инженерүүд, стартапуудыг нэгтгэн газар, бэлчээрийн асуудлаар мэдлэг, туршлага солилцох, шинэ санаа, шийдэл хамтран боловсруулах, бодит нөхцөлд турших боломж бүрдүүлэх зорилготой.

Санаачилгыг дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Залуу малчид, орон нутгийн залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх;
  • Залуучуудын шинэ санаа, инновацыг дэмжиж, бодит нөхцөлд туршин, үр дүнтэй шийдлүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбох;
  • Булган аймаг дахь ШУА-ийн Бэлчээрийн нөхөн сэргээлтийн судалгааны төвийг түшиглэн малчдын туршлага, шинжлэх ухаан, шинэ технологийг хослуулсан шийдлүүдийг турших;
  • Монголын залуучуудыг бусад орны залуу малчид, судлаачид, шинийг санаачлагчидтай холбож, хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцоог өргөжүүлэх.

Монгол Улсад эхэлж буй энэхүү санаачилгын үр дүнтэй шийдэл, сайн туршлагыг цаашид бусад улс оронтой хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр зорьж байна.

Related Posts

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно
Нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу долоодугаар сарын 22-ны 13:00 цагт болно. Энэ удаагийн тохирлыг eBarimt...

by admin
July 22, 2026
Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл
Нийгэм

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас баярын өдрүүдийн бэлтгэл ажлыг ханган, иргэдийг тав тухтай зорчуулах зорилгоор...

by admin
July 9, 2026

Discussion about this post

Recent News

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

August 18, 2026
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

August 10, 2026
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

August 10, 2026
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

July 22, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.