• Support
  • FAQ
  • Contact Us
Monday, June 8, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 
“Аюулгүй нийгэм-Бидний оролцоо” уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай гэлээ. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг “хар цэг”-үүдийг тодорхойлсны үндсэн дээр нэмэлтээр 1856 байршилд ухаалаг камер суурилуулах шаардлагатайг онцлоод, бүрэн камержуулна гэв.
Мөн “Гэр хорооллыг бүрэн камержуулж чадвал тухайн бүсэд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурна. Орчин үеийн хот, улс орнууд хиймэл оюунд суурилсан хяналтын системийг нэвтрүүлж, аюулгүй байдлаа хангаж байна. Бид ч мөн энэ чиглэлд бодит ахиц гаргах ёстой. Камержуулснаар тухайлбал, 2025 онд залилангийн төрлөөс бусад гэмт хэргийн гаралт 30 хүртэлх хувиар буурсныг ЦЕГ-аас мэдээлсэн. Энэхүү эерэг үзүүлэлтэд зөвхөн техник, технологийн дэвшил бус иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал.
Үүний тод жишээ нь өнгөрсөн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлсэн “Хашаагаа нээе” аян байлаа. Иргэд өөрсдийн хашаа, орчноо нээлттэй болгож, харилцан хяналт, оролцоог нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулсан, бид түгжрэлгүй шинэлсэн” гэдгийг онцоллоо.
Мөн А.Баяр дарга урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн техник, хяналтаар хязгаарлахгүй, хүмүүжил, соён гэгээрүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатайг дурдлаа. Хүүхэд гэмт хэрэгт холбогддоггүй байхад зорьсон “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэхийн чухлыг санууллаа.
Тэрбээр “Өөрийн үндэсний өв соёл, мал аж ахуй, нүүдэлчин соёлоо ойлгосон хүүхэд хэзээ ч бусдыг дээрэлхэх, буруу үйлдэл хийж танхайрахгүй. Таван хошуу малаа өсгөдөг, байгаль дэлхийтэйгээ ойрхон өссөн хүүхэд өрөвч нинжин сэтгэлтэй болдог. Иймд хүмүүжлийн бодлого гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй” гэлээ.
Эх сурвалж: НИТХ

Related Posts

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Улс төр

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр...

by admin
June 8, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид,...

by admin
June 8, 2026

Discussion about this post

Recent News

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

June 8, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

June 8, 2026
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

June 8, 2026
Цэргийн ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалтыг зургаадугаар сарын 20-ны дотор хийнэ

Цэргийн ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалтыг зургаадугаар сарын 20-ны дотор хийнэ

June 4, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.