• Support
  • FAQ
  • Contact Us
Thursday, November 5, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн гэв

Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн гэв

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХҮЭК)-ын 2025 оны гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар болон теле камертай холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр хэвтрийн, асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуурга дээр очиж хурууны хээгээ бүртгүүлж буй үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсантай холбогдуулан мэдээлэл өгөв.

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 19:36 цагт олон нийтийн цахим сүлжээгээр хэвтрийн дэглэмтэй иргэн төрийн үйлчилгээ авах гэж байгаатай холбоотой мэдээлэл цацагдсан.

Үүнтэй холбоотой мэдээллийг цуглуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагад иргэний цахим үйлчлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас болж иргэдийг чирэгдүүлсэн байна. Хууль дүрэмд заасан боломжит хувилбарыг бүрэн ойлгомжтой иргэдэд тайлбарлаагүй.

Тухайн үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагч нь төрийн албан хаагч болохын хувьд холбогдох хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хүлээсэн үүрэг бий. Ил тод байх, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг мөрдсөн эсэх асуудалд албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой зохицуулалт тусгагдсан боловч бодит байдалд хэрэгжилт нь хангагдахгүй байна. Төрийн үйлчилгээг цахимаар хэлбэрээр хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг иргэн бүрд ээлтэй байдлаар зохион байгуулах ёстой учраас комиссын гишүүний зөвлөмжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Тухайн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа нь тогтоогдвол арга хэмжээ авах эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад бий. Хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлсэн” гэв.

Related Posts

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо
Нийгэм

COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо....

by admin
August 18, 2026
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно
Нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу долоодугаар сарын 22-ны 13:00 цагт болно. Энэ удаагийн тохирлыг eBarimt...

by admin
July 22, 2026

Discussion about this post

Recent News

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

October 5, 2026
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

September 24, 2026
Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

Сэтгүүлч У.Оргилмаа: Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч…

September 3, 2026
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

August 26, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.