ЦАГ АГААР: Энэ сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна

12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюулын маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулав.

03-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Энэ сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

  • 9, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас,
  • 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус байна.

Related Posts

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Соёлын сайд Ж.Алдаржавхлан нар “Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори”-ийн барилгын явцтай танилцав

Ж.Алдаржавхлан: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын ажлаа хүлээн авснаас хойших хамгийн эхний соёлын салбарын томоохон хөрөнгө оруулалтын нэг болох...

Discussion about this post

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.