Ж.Алдаржавхлан: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын ажлаа хүлээн авснаас хойших хамгийн эхний соёлын салбарын томоохон хөрөнгө оруулалтын нэг болох Зуунмод хотод баригдаж буй “Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори”-ийн барилгын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүсийн хамт газар дээр нь танилцан ажиллалаа.

Энэхүү музей, лаборатори ашиглалтад орсноор Монгол Улс түүх, соёлын өвөө хадгалдаг төдийгүй орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, соён гэгээрлийн салбарт томоохон үр өгөөж авчрах бодит ажил болон хэрэгжиж буйд баяртай байна.
Соёлын салбарын хөрөнгө оруулалт нь зөвхөн барилга байгууламжаас гадна үндэсний дархлаа, түүхэн ой санамж, бидний ирээдүй хойч үеийн боловсролд оруулж буй стратегийн томоохон хөрөнгө оруулалт билээ.

Музейн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хүрээнд дутагдаж буй санхүүжилтийн зардлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.








Discussion about this post