Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл болон орон нутагт гал түймрийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, орон сууц, хувийн байшин, худалдааны төвүүд өртөн шатжээ. Мөн ой, хээрийн түймрийн улмаас олон мянган га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 4 дүгээр давхрын 10 тоот Айлаас гал гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 106 метр.кв 3 өрөө байр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 123 иргэн /58 том хүн, 65 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.
COP17 “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо....







Discussion about this post