• Support
  • FAQ
  • Contact Us
Sunday, July 26, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс танилцууллаа.

Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар сэрүүн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Хоёрдугаар арав хоног буюу наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй. Гэсэн хэдий ч нутгийн зүүн хэсгээр зарим хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу орох магадлалтай байна..

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын нутаг, Завхан, Говь–Алтайн зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр сэрүүн байх төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Төвийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхний хоногуудад харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс эхлэн сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°C–аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн, хур тунадасны хувьд Дорнодын өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар ахиу орох байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–5°C–аар бага байна. Цаашлаад хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеэр сэрүүснэ. Хур тунадасны хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар: Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Related Posts

No Content Available

Discussion about this post

Recent News

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

July 22, 2026
Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

July 9, 2026
Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

July 7, 2026
“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

July 3, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.