• Support
  • FAQ
  • Contact Us
Monday, August 10, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож байна. Их хуралд ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт “Синоцентрик парадигмагаас гадна: Монголын түүх судлалын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Мөн “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд болох салбар хуралдаанаар монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монголч эрдэмтэн, судлаачдын хамгийн залуу нь 25, хамгийн ахмад нь 92 настай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их хурлын нээлтэд оролцож, Монгол Улс, монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодит мэдлэг, мэдээллийг дэлхий дахинд түгээн, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчуудыг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болж байгаа монголч эрдэмтэн, судлаачдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа дотоод, гадаадын 4,000 орчим эрдэмтэн, судлаач бол Монгол төр, монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд гэдгийг хэллээ.

Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, суу алдраа дуурсган, дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан өвөг дээдсийн бахдам түүх, баатарлаг гавьяа нь монгол судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд улам тодорч, цадиг түүх, түүхэн эх сурвалж улам арвижиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Дэлхийд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрдэмтэн, судлаачдыг  дэмжиж, монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байсаар ирснийг тодотголоо.

Цаашид монгол судлалын уламжлалт салбар, чиглэлүүдийг өргөтгөх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг хэллээ. Ялангуяа залуу монгол судлаачдыг бэлтгэх, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үе үеийн эрдэмтдийн мэдлэг, туршлагыг өвлүүлэх нь монгол судлалын хөгжил, тогтвортой байдлын баталгаа гэдгийг тэмдэглэлээ.

Монгол хэл бичиг, түүх, соёлын үнэт өв, эх сурвалж, түүхэн баримтыг цахимжуулах, олон улсын судалгааны эргэлтэд оруулах, нээлттэй мэдээллийн сан бий болгох чиглэлээр улам идэвхтэй ажиллахыг хүслээ.

Монгол судлал, судалгааны байгууллагыг хөгжүүлэх болон эрдэмтэн,  судлаачдын аливаа бүтээлч санал, санаачилга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч, бүх талаар дэмжихээ илэрхийллээ.

2026 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд болох Монголч эрдэмтний XIII Их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байна.

1959 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцсон түүхтэй. Энэ нь монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь болсон юм.

Өнгөрсөн 12 удаагийн Их хуралд нийт 60 гаруй орны 4,000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3,000 гаруй илтгэл хэлэлцжээ.

Related Posts

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Улс төр

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хууль болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн...

by admin
June 26, 2026
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Улс төр

Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн...

by admin
June 22, 2026

Discussion about this post

Recent News

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

August 10, 2026
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

August 10, 2026
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

July 22, 2026
Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

July 9, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.