• Support
  • FAQ
  • Contact Us
Tuesday, April 14, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн цэргүүд камергүй өрөөнд дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна

Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн цэргүүд камергүй өрөөнд дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна

Цахим сүлжээнд өчигдөр (2025.12.23) цэргийн албан хаагч бусдад зодуулж буй нөхцөл байдал бүхий бичлэг түгсэн.

Энэ асуудалтай холбогдуулан Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, Хурандаа Д.Манлайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хурандаа Д.Манлайбаатар “Нэр бүхий иргэн, мэдээллийн сайтад өчигдөр 23:00 цагийн орчимд мэдээллийг нийтэлсэн. Бид цочирдсон. Ингээд ЦЕГ, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээг авлаа. ХЭҮК-той хамтран ажиллаж байна.

Мэдээллийг авсан даруй манай албан хаагчид дотоод хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Хугацаат цэргийн албан хаагчдын дунд дүрмийн бус харилцаа үүссэн гэх асуудлыг СХД-ийн цагдаагийн албан хаагчид мөрдөн шалгаж байгаа. Бичлэгт дүрс нь дурдагдсан албан хаагчийг шүүх эмнэлгийн байгууллагад үзүүллээ. Цэргүүдэд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзлэгт хамруулсан. Ар гэрийнхэнтэй нь холбоо бариулах арга хэмжээ авч байна.

Хүн бие засах, усанд орох зэрэг өрөөнд камер байршуулах нь хуулиар боломжгүй. Асуудал хугацаат цэргийн албан хаагчдын ахуйн хэрэглээний буюу хувцас сольдог, угаадаг өрөөнд болсон. Тэд 2025 оны нэгдүгээр ээлжээр төв орон нутгаас цэрэгт татагдсан иргэд. Дөрвөн иргэний дунд асуудал үүссэн, тэд бүгд нэг онд татагдсан цэргүүд, бүгд бага дарга нар. Цэргүүдийн биеийн байдал хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэсэн аман мэдээлэл, урьдчилсан дүгнэлтийг эмч нараас авсан. Асуудлыг ил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад талархал илэрхийлье, цаашид хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Бригадын Генерал Р.Чингис “Цэргүүдийг зогсоодог асуудал бидэнд байхгүй. Олон аавын хүүхдүүдийг нэг жилийн албанд татахдаа эр хүн болоосой, эх орны хүү болоосой л гэж хүсдэг. Бид дүрмийн бус харилцааг Батлан хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг гээд аль ч нэгжид хүлээн зөвшөөрдөггүйг та нар эхлээд ойлго. Номхон зогсоож байгаад цохих ёстой гэдэгт бид хариулах ямар ч боломжгүй. Асуудал хаана болсныг ангийн захирагч сая хэллээ. Камергүй, бид харах боломжгүй газарт, амрах командын дараа үүсжээ.

Хүний эрх талаасаа камер байрлуулах боломжгүй “хар бүс” гэж байдаг юм. Бид цочирдсон, зураг авсан хүнд үнэхээр талархаж байна. Ийм мэдээлэл бидэнд хэрэгтэй байна.

Гар хүлсэн нь бага түрүүч, нөгөөх нь түрүүч юм билээ. Тэд хоорондын харилцаанаас болж муудсан. Түүнээс цэргийн байгууллага хүн зовоодоггүй. Бид иргэд, хэвлэл бүгдтэй нь хамтарч ажилламаар байна. Цэргийн байгууллага хүнийг хөнөөдөг газар биш. Бид бүгд үр хүүхэдтэй, ар гэртэй. Бидэнд ч асуудал тулгарвал үр хүүхдийнхээ төлөө явах л болно. Цаашид хамтраад хууль эрхзүйн бодлогоо яаж сайжруулах вэ гэдэг талаас ажиллана. Бид энэ асуудлыг зүгээр орхихгүй” гэв.

Related Posts

Хөдөө амьдрахаар нүүсэн Г.Алтангэрэл Г.Номуун нар Нийслэлээс 211 сая төгрөг авчээ
Нийгэм

Хөдөө амьдрахаар нүүсэн Г.Алтангэрэл Г.Номуун нар Нийслэлээс 211 сая төгрөг авчээ

УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл Г.Номуун нар 2023 оны зургаадугаар сард Баянхонгор аймгийн Галуут суманд амьдрахаар шийдэж, нүүж буй тухайгаа цахим хуудсаараа...

by admin
April 14, 2026
Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ

Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...

by admin
April 14, 2026

Discussion about this post

Recent News

Хөдөө амьдрахаар нүүсэн Г.Алтангэрэл Г.Номуун нар Нийслэлээс 211 сая төгрөг авчээ

Хөдөө амьдрахаар нүүсэн Г.Алтангэрэл Г.Номуун нар Нийслэлээс 211 сая төгрөг авчээ

April 14, 2026
Сураггүй болсон 6 настай ихрүүд сумын төвөөс 8 км зайд унтаж байсныг эсэн мэнд олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ

April 14, 2026
Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

“УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” агуулга бүхий хуулийг хэлэлцэх эсэх санал хураалт пүрэв гарагт болно

April 14, 2026
Орон нутгийн замд ноцтой осол гарч зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

ЦЕГ: Солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн

April 14, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.