• Support
  • FAQ
  • Contact Us
Sunday, April 12, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Цахилгаангүй цор ганц Алтай сумыг Хятадын эрчим хүчний системд холбоно гэв

Цахилгаангүй цор ганц Алтай сумыг Хятадын эрчим хүчний системд холбоно гэв
Бусад үед цахилгаангүй тул сурагчид гар утас, гар чийдэнгийн гэрэлд хичээллэж, эмнэлэг дизель мотор ажиллуулж байна. Дотуур байр, сургууль руу уухын зуухны халуун усыг дизель мотороор шахан, халааж байна.

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 12 дугаар сарын 23–25-нд Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбат, “Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг Хами аймагт айлчилж байна. Айлчлалын хүрээнд Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холбох асуудлыг өчигдөр ярилцлаа.

Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 орчим аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаанаар хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны 1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлж, 2023 онд 300 кВт суурилагдсан чадалтай Нарны цахилгаан станц, 3000 кВт/ц багтаамжтай цэнэг хураагуур, 300 кВт-ын чадалтай дизель цахилгаан станц ашиглалтад оруулсан юм. Уг төслийн төлөвлөлтийн үе шатанд Алтай суманд байрлах цэргийн ангийн цахилгааны ачааллыг тооцон төсөлд тусгасан аж.

Гэвч хөрөнгө оруулагч тал батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Үүний улмаас уг төслөөс цэргийн ангийн хэрэглэх цахилгааныг хасжээ. Гэсэн ч Алтай сумын Нарны станцаас эдүгээ цэргийн анги цахилгаан авч байгаа юм. Үүний улмаас айл, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан хүрэлцэхгүй болж, Алтай сум өглөө 30 минут, орой 3 цаг цахилгааны бараа харж байна. Бусад үед цахилгаангүй тул сурагчид гар утас, гар чийдэнгийн гэрэлд хичээллэж, эмнэлэг дизель мотор ажиллуулж байна. Дотуур байр, сургууль руу уухын зуухны халуун усыг дизель мотороор шахан, халааж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгөөр Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урт, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц байгуулан, 2024 онд байнгын ашиглалтад оруулжээ. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл цахилгаан дамжуулах агаарын 35 кВ-ын 1.5 км шугамыг 2025 онд татаж, БНХАУ-ын төрийн өмчит “Хами-Энержи групп” ХХК-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбоход бэлэн болгожээ.

Эрчим хүчний зохицуулах хороо 2025.06.09-нд 541 дүгээр тогтоол гаргаж, цахилгаан импортлох тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д олгосон байна.

Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын 2025.12. 09-ний өдрийн ажлын хэсгийн хуралд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулж, Монгол Улсын “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон БНХАУ-ын “Хами-Энержи групп” ХХК-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хил дамнуулан холбож, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хэлэлцэхээр харилцан тохиролцоонд хүрсэн байна. Үүний дагуу Алтай сумыг Хятадын эрчим хүчний системд холбох ёслол өнөөдөр (2025.12.25) 14:00 цагаас болно.

Манай “Медиа групп” ХХК-ийн NTV телевиз, time.mn Алтай сумын цахилгааны асуудлыг газар дээрээс нь сурвалжлан үзэгч, уншигчдадаа бодит байдлыг харуулсан. Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүдээс уг асуудлыг яаралтай шийдэх боломжийг тодруулан, олон нийтэд цувралаар мэдээлсэн. Энэхүү цуврал сурвалжилгын үр дүн ийнхүү гарч, төрдөө шоовдорлогдсон харанхуй сум Алтай цахилгаантай болох гэж байна.

Мэдээллийн эх сурвалж: time.mn

Related Posts

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе!
Нийгэм

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе!

Хаврын хуурайшилттай үед цог үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи шидэнзний галыг унтраалгүй хаяхгүй байх, дууссан гал асаагуурыг хээр...

by admin
April 12, 2026
“Playtime” наадмын эхний эвент өнөөдөр Сүхбаатарын талбайд болно
Нийгэм

“Playtime” наадмын эхний эвент өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Энэ жилийн “Playtime” наадмын эхний эвентийн тов гарлаа. Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатарын талбайд болно. Уг арга хэмжээ...

by admin
April 12, 2026

Discussion about this post

Recent News

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе!

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлцгээе!

April 12, 2026
Чуулган: Ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэнэ…

Чуулган: Ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэнэ…

April 12, 2026
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

April 12, 2026
“Playtime” наадмын эхний эвент өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

“Playtime” наадмын эхний эвент өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

April 12, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.