• Support
  • FAQ
  • Contact Us
Saturday, June 27, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

“Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авчээ

“Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авчээ

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан.

2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга, 109 автомашины далд зогсоолтой хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар танилцаж, иргэдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Урт цагааны далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа. Далд зогсоолд 109 машин байрлах боломжтой.

Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Цаашид хотын төвд далд зогсоолуудыг шийднэ. Барилгачдын талбайд далд зогсоол байгуулах ажлыг судалж байна. Зогсоолоосоо шууд үйлчилгээний төв рүүгээ лифтээр гарна.

Урт цагааны гудамж анхнаасаа жуулчдад зориулагдсан. Миний харуулж байгаа гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулна.

Дээд давхартаа террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулбал тохиромжтой. Ингэхдээ архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ. Давхар болгонд ариун цэврийн өрөөтэй. Тусгайт хэрэгцээнд иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг мөн шийдсэн.


Удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загварууд гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсэлнэ. Энэхүү барилга болон далд зогсоолыг цаг тухайд нь хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн барилгын компанид талархал илэрхийлье.

Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажилласан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа.

Аливаа ажил эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг ч ингээд үр дүнд хүрч байна. Хамгийн чухал нь Урт цагааны үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэлээ.





Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

Related Posts

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ
Нийгэм

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн шүлхий өвчний (САТ-1) голомтоос Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт ирсэн 12 толгой үхрийг хязгаарлалтад...

by admin
June 25, 2026
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа
Нийгэм

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

Наадам болоход 18 хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд аймаг наадмын баяр наадмын товыг нэгтгэн хүргэж байна. Баруун аймгуудад...

by admin
June 24, 2026

Discussion about this post

Recent News

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

June 26, 2026
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

June 26, 2026
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

June 25, 2026
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

June 25, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.