• Support
  • FAQ
  • Contact Us
Saturday, June 27, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Л.Энх-Амгалан: Тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан

Л.Энх-Амгалан: Тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн “иргэд” байгаа гэсэн мэдээлэл бий” хэмээсэн. Үүнтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл өглөө.

“Би ГБХНХ-ын сайдаар ажиллахдаа Орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байсан. Хамгийн гол зорилго юу байсан юм бэ гэхээр 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо өнөөдөр зөв байсан уу, ер нь хэдэн төгрөг зарцуулчхав, хэдэн иргэд энэ зээлд хамрагдаж орон сууцтай болсон бэ, хэрэгцээтэй зээл байж чадсан уу, зорилго биелэгдсэн үү гэдэгт судалгаануудыг хийсэн.

Ингэхэд, 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн 6-8 хувийн хүүтэй зээлд 10 их наяд төгрөг гаргасан байна. Тэр мөнгөөр 140 мянган өрх орон сууцтай болсон. Урьдчилсан судалгаагаар яг анх удаагаа орон сууц авсан нь 30 мянга л байсан. Үлдсэн 110 мянган иргэн өмнө нь орон сууцтай байсан гэсэн үг. Энэ тоог бид нягтлах ёстой.

Оны өмнө 12 мянган иргэн 3-5 орон сууцтай тухай Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ хүмүүс үнэхээр өөрийн орлогоор авсан уу эсвэл ипотекийн зээлээр авсан эсэхийг тодотгох ёстой. Намайг орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байх хугацаанд тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан. Энэ тоог шалгах хэрэгтэй.

Харин МИК-аас авсан мэдээллээр 3.2 мянган иргэн хоёр ба түүнээс дээш орон сууцыг ипотекийн зээлээр авсан гэх мэдээллийг өгсөн. Хоёр өөр тоо яригдаад байгааг анзаарч, шалгах хэрэгцээ үүсч байгаа биз.

Өнөөдөр энэ зээлийн оочер 2-3 жил буй. Хахуульд 10-20 сая төгрөг өгч байж оочер дайрдаг гэх мэдээлэл ч бий. Бүр тарифтай болчихсон. Цаашид зорилтод бүлэгт нь очиход анхаарах хэрэгтэй. Бид хоёр хуулийн төсөл боловсруулсан.

Ипотекийн банк байгуулах асуудлыг Ерөнхий сайд ярьж байгаа. Намайг энэ ажлын хэсгийг удирдаж ажиллаач ээ гэж хэлсэн. Энэ хүрээнд Орон сууцжуулалтын санхүүжилтийн тухай хууль, Орон сууцжуулалтын нийлүүлэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна.

Өнгөрсөн хугацааны ипотекийн зээлийн алдаа юу байсан юм бэ гэхээр дандаа барилгын компаниудыг санхүүжүүлж байсан. Энэ бол үнэн. Угтаа иргэдээ орон сууцтай болгох зорилготой байсан. Гэтэл томоохон компаниудын барьсан үнэтэй байруудад энэ зээл олгогдсон биз дээ.

Олон байр ипотекийн зээлээр авсан хүмүүс ойрын хугацаанд ипотекийн зээлээр авсан үл хөдлөхөө бусдад шилжүүлчихдэггүй л юм бол миний хэлсэн тоо батлагдана. Би буруу мэдээлэл түгээгээгүй. Мөнгө мөртэй, бүгдийг нь ил болго. Шаардлагатай бол УИХ дээр сонсгол хийе” хэмээсэн юм.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

Related Posts

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ
Нийгэм

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн шүлхий өвчний (САТ-1) голомтоос Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт ирсэн 12 толгой үхрийг хязгаарлалтад...

by admin
June 25, 2026
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа
Нийгэм

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

Наадам болоход 18 хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд аймаг наадмын баяр наадмын товыг нэгтгэн хүргэж байна. Баруун аймгуудад...

by admin
June 24, 2026

Discussion about this post

Recent News

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

June 26, 2026
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

June 26, 2026
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

June 25, 2026
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

June 25, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.