• Support
  • FAQ
  • Contact Us
Wednesday, June 24, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг

Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг

Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэд Солонгос улсын хилээр нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол гарч байгаа мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Усын уувал ёсыг нь дагна гэдэг шиг очсон улсынхаа хууль дүрмийг дагаж таарна. Бусдаар бол гадаад улсад оччихоод өөрийн дураараа аашилж, хэрүүл тэмцэл хийж болохгүй. Энэ нь хөгжиж байгаа монголчууд биднийг л муухай харагдуулна. Бид соёлтой аялж, зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Виз авахдаа хэлсэн зүйл нь очоод өөр болчихдог, худал зүйл ярьдаг, тэнд хууль бусаар амьдарч байгаа монголчуудын гэрийн хаягийг нь зааж өгөх зэрэг зөрчил их гардаг. Буруутныг айлаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Өнөөдөр 60,000 гаруй монгол хүн Солонгос улсад амьдарч байгаагаас 20 мянга нь оюутнууд байна. Солонгосын талаас манай улсын 60,000 гаруй иргэнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Мөн хууль бусаар амьдарч байгаа монгол иргэн ямар нэгэн зөрчил гаргахгүй л бол бариад нутаг буцаагаад байдаггүй. Харин ч манай улсын иргэдэд сайн ханддаг.

Бид харилцан визгүй зөрчих санал тавиад таван жил болж байна. Жил бүр энэ асуудлын өндөр хэмжээнд ярдаг. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал болон иргэдийн сахилга хариуцлага зэргээс шалтгаалаад визгүй зорчих ангилалдаа оруулахгүй байна. Бидний зүгээс эрүүл мэндийн асуудлаар зорчих иргэдийг визнээс чөлөөлөх мөн бизнес эрхлэгчид, олон удаа зөрчихдөө зөрчил гаргаагүй иргэдийг чөлөөлөхийг хүссэн. Үүнийг Солонгосын Ерөнхийлөгч, Хууль зүйн яам нь нэлээд анхаарч судалж байгаа. Манай иргэд архи ууж хоорондоо зодолдох, хулгай дээрэм, хар тамхи зэрэг олон асуудалд нэр холбогддог. Виз мэдүүлэхдээ худал хэлэх, бусдын бичиг баримтыг ашиглах зэрэг санаа зовмоор асуудал их гардаг. Жил болгон л хил дээрээс монгол иргэд буцлаа гэсэн мэдээлэл цахимаар явдаг. Үүнийг нь манай яам шалгаад Солонгосын талд хэлье гэхээр бидэнд гомдлоо огт хэлдэггүй” гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: Eguur.mn

Related Posts

Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Улс төр

Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн...

by admin
June 22, 2026
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ
Улс төр

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдааны товыг хойшлуулсан байна. Тодруулбал, энэ сарын 17, 22-нд хуралдахаар...

by admin
June 13, 2026

Discussion about this post

Recent News

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

June 24, 2026
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

June 24, 2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

June 24, 2026
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

June 23, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.