• Support
  • FAQ
  • Contact Us
Thursday, April 9, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.24/ 12:00 цагийн байдлаар ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг “Шоргоолж” гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд бүртгэгдсэн ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн  алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн , 2 автомашинтайгаар  ажиллаж байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн “Дэнж” гэдэг газар өчигдөр /2026.03.23/ 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар,  Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний газрын алба хаагчид болон Дөргөн, Чандмань сумын мэргэжлийн ангийн нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр /2026.03.24/  11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид ажиллаж байна.

Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 24-ний байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу 6 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн бөгөөд түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Related Posts

Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмлээ
Нийгэм

Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл...

by admin
April 9, 2026
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ
Нийгэм

Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ

Маргааш буюу энэ сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аюулгүйн зөвлөмжийг хүргэе. Суррон...

by admin
April 9, 2026

Discussion about this post

Recent News

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр шүүхэд дуудагджээ

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр шүүхэд дуудагджээ

April 9, 2026
Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмлээ

Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмлээ

April 9, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Соёлын сайд Ж.Алдаржавхлан нар “Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори”-ийн барилгын явцтай танилцав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Соёлын сайд Ж.Алдаржавхлан нар “Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори”-ийн барилгын явцтай танилцав

April 9, 2026
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ

Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож эхэлнэ

April 9, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.