• Support
  • FAQ
  • Contact Us
Thursday, February 5, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Д.Шүрэнцэцэг: Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ

Д.Шүрэнцэцэг: Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ 2025 оны 10 дугаар сарын 28-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, лайв бичлэг хийж, ажилтнуудын нэр төр, хувь хүний халдашгүй байдал болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасанд харамсаж байна хэмээн Эрдэнэс Монгол ХХК-ээс мэдэгдэл гаргаад байсан билээ. Тэгвэл мөн тус газрын ажилтан Д.Шүрэнцэцэг өөрийн зүгээс мөн дараах мэдэгдэлийг хийжээ.

Тэрээр: “Өчигдөр “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ гэх хүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, худал хуурмаг мэдээлэл тараан, ажлаа хийж буй хүмүүсийг гүтгэн доромжилж байгаад гарчээ.

Түүний үйлдэл илт улс төрийн захиалгатай, өөрийн үзэл бодлоо худалдан олон нийтийг төөрөгдүүлэх, хагалан бутаргах зорилготой “ажил”-аа хийж байгаа бололтой. Өөрөө боловсрол, мэдлэг дутмаг, амьжиргаагаа буруу аргаар залгуулдаг байж болох ч бусдыг ингэж гутаах нь ёс суртахуунгүй үйлдэл юм.

“Эрдэнэс Монгол”-ыг татан буулгаж, багш, эмч нарыг цалинжуулна гэх мэтээр ярьж байгаа нь бодит үнэнээс хол, үндэслэлгүй мэдээл. Эрдэнэс Монгол нэгдэл Монгол Улсын уул уурхайн салбарын тулгуур хүч – мэргэжилтэн, инженер, техникийн ажилтан зэрэг 18,500 гаруй иргэн ажиллаж, гэр бүлийн амьжиргаагаа хангаж яваа.Тэдгээр хүмүүсийг үл тоомсорлож, нэгдлийн ач холбогдлыг үгүйсгэж болохгүй!!!

Мөн тэрээр намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь Монгол Улсын уул уурхайн салбарыг төлөөлж, олон улсын хурал, арга хэмжээнд оролцон, хамтын ажиллагаа хөгжүүлэх, төслөө сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой ба Гүйцэтгэх захирал С.Наранцогт нь Монгол Улсын уул уурхайн томоохон төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах чухал үүрэгтэй. Нэгдлийн хүрээнд албан томилолтын бүрэлдэхүүнд багтах ажилтан, мэргэжилтнүүдийг нарийн шалгуураар сонгодог. Энэ нь тухайн орны хөрөнгө оруулагчидтай мэргэжлийн түвшинд харилцах чадвар, боловсрол, туршлага, хэлний мэдлэг зэргийг шаарддаг бөгөөд хэн дуртайг хэн хүссэн нь аваад явдаг “зугаалга” биш.

Миний хувьд удирдлага, албан хаагчидтайгаа ямар нэгэн хувийн харилцаа байхгүй, зөвхөн ажлын хүрээнд ажил үүргээ өгөгдсөн журмын дагуу биелүүлж яваа албан хаагч.

Би Австралийн Вуллонгонгийн их сургуульд Олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалан Австралийн Marcus Evans болон CasCap Advisory зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудад бизнес хөгжил, маркетингийн чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан. 10 гаруй жилийн гадаад оронд суралцаж, ажилласан туршлага, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулах чин хүсэлтэй, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн боловсон хүчин юм.

“Мисс” гэдэг нэршил доор хэн нэгнийг гутаах, эмэгтэй хүнийг үл хүндэтгэх, мөрөөраа ажил үүргээ гүйцэтгэж байгаа нэгний албан тушаалд санаархсандаа улс төрийн золиос болгодгоо хэзээ болих вэ? Ийм худал мэдээлэл гүтгэлэг чинь хувь хүний нэр төр, гэр бүл, сэтгэл санаанд хохирол учруулдгийг ойлгох цаг болсон.

Манай нийгэмд “залуу боловсон хүчин дутмаг” гэж ярьдаг атлаа, эх орондоо ирж ажиллах чин сэтгэлтэй залуусыг ингэж улс төрийн золиос болгож байвал Монгол Улс яаж хөгжих вэ? Улс төрийн ашиг сонирхлоор бус, улс орныхоо хөгжил дэвшлийг бодож, бодит мэдээлэлд тулгуурлан ханддаг байя!

“Эрдэнэс Монгол” нэгдэл бол өндөр боловсролтой, туршлагатай удирдлага, мэргэжилтнүүдтэй байгууллага, миний хувьд ажиллаж буй албан байгууллагаараа бахархаж явдаг.” гэв.

Related Posts

Сэтгүүлч Т.Шинэбаяр: Гэмгүй хоёр хүүхдийг суллалаа… харин ч шоронд гэмгүй хүүхдүүд зөндөө хоригдлоо…
Онцлох мэдээ

Сэтгүүлч Т.Шинэбаяр: Гэмгүй хоёр хүүхдийг суллалаа… харин ч шоронд гэмгүй хүүхдүүд зөндөө хоригдлоо…

Сэтгүүлч Т.Шинэбаяр: Охиныгоо алуулсан мэдээж хэцүү. Алуурчинд нь бүх насаар нь хорих ял өглөө. Шүүх үнэхээр шударга байлаа. Харин гэмгүй...

by admin
January 23, 2026
16 настай хохирогч Ш охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Онцлох мэдээ

16 настай хохирогч Ш охины ээж Г.Отгонтуяа давж заалдана

16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр "хөнөөсөн" Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн...

by admin
January 23, 2026

Discussion about this post

Recent News

Люмино хамтлагийн Бажи өөрийнх нь охинд тусалсангүй гэж иргэдийг харааж зүхэв

Люмино хамтлагийн Бажи өөрийнх нь охинд тусалсангүй гэж иргэдийг харааж зүхэв

February 5, 2026
ТАНИЛЦ: 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Улаанбаатарт зөөлөн салхитай, -8-10 хэм хүйтэн байна

February 2, 2026
НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана гэв

February 2, 2026
ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

January 29, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.