• Support
  • FAQ
  • Contact Us
Thursday, June 25, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

ТАНИЛЦ: Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

ЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна

Нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар -24…-30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30…-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12…-18°С, бусад нутгаар -18…-24°C хүйтэн байдаг.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас харвал 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД–аас 1–8°С–ээр дулаан байсан нь 1979 оноос хойшхи хамгийн дулаан 1 дүгээр сар болсон бол 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1–9°С–ээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр сар болсон байна.

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон байна. Харин 1993, 2020 онуудын 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойшхи хамгийн бага тунадастай 1 дүгээр сар болсон байна.

НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД аас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С-аар хүйтэн байна.

Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэргийн дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Нэгдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Related Posts

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье
Бусад

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 6-р сарын...

by admin
June 24, 2026
Улаанбаатарт бороо орж, сэрүүснэ
Бусад

Улаанбаатарт бороо орж, сэрүүснэ

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур...

by admin
June 12, 2026

Discussion about this post

Recent News

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

June 25, 2026
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

June 24, 2026
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

June 24, 2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

June 24, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.