• Support
  • FAQ
  • Contact Us
Wednesday, June 24, 2026
  • Login
Дуулиант мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг
No Result
View All Result
Дуулиант мэдээ
No Result
View All Result

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Сэрэмжлүүлэг: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тухай ЦУОШГ-аас мэдээллээ

Малчид, иргэд, зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 18-наас 12-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

​18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Related Posts

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье
Бусад

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 6-р сарын...

by admin
June 24, 2026
Улаанбаатарт бороо орж, сэрүүснэ
Бусад

Улаанбаатарт бороо орж, сэрүүснэ

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур...

by admin
June 12, 2026

Discussion about this post

Recent News

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

June 24, 2026
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

June 24, 2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

June 24, 2026
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

June 23, 2026
Separated they live in Bookmarksgrove right at the coast of the Semantics, a large language ocean. A small river named Duden.

About

  • About Us
  • Site Map
  • Contact Us
  • Career

Policies

  • Help Center
  • Privacy Policy
  • Cookie Setting
  • Term Of Use

Join Our Newsletter

Copyright © 2022 by Jegtheme.
Facebook-f Twitter Youtube Instagram

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
    • Бизнес
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Технологи
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад
    • Спорт
    • Урлаг

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.